Эхнэрээсээ залхаад шоронд оров

Саяхны нэг өдөр Ром хотод нэгэн ер бусын зүйл болжээ. Жижиг хэмжээний зөрчил, хэрэг өдүүлсэн тул гэрийн хорионд байсан гурван хүүхдийн эцэг 37 настай залуу таслан шийтгэх ялыг хүндрүүлж өгөхийг цагдаа нараас гуйсан байна. Үглээ эхнэрийнхээ дэргэд байнга сууж тэсвэрлэхгүй гэдгээ тэр мэдэгджээ.

“Намайг суулгаад өгөөч. Эсвэл хэрэг явдал муугаар өндөрлөнө шүү” хэмээн хөөрхий эр цагдаа нарыг дарамтлав. Итали залуу гэрийн хорионд 11 сар хоригдох ёстой байсан ч ердөө гурвыг нь ардаа хийгээд байжээ. Энэ бүх хугацаанд эхнэр нь өдөр бүр хэрүүл өдөж байснаас гадна хүүхдүүд нь аав руугаа зэвүүцлийн харц чулуудаж байсан гэнэ.

Ахуйн гэмт хэрэг гарахаас сэргийлэн хууль сахиулагчид уг залуугийн тавьсан өвөрмөц шаардлагыг биелүүлэхээр шийдсэн байна. Ингээд түүнийг Ром хотын нэгэн шоронд илгээжээ. Тэнд мань эр үлдсэн найман сарын ялын хугацаагаа өнгөрүүлэх юм.

Сонирхолтой нь, энэ нь Италид гарсан ийм төрлийн анхны тохиолдол биш гэнэ. Өмнө нь энэ жил Тоскана хотын 32 настай нэгэн эр хар тамхи наймаалсан тул гэрийн хорионд ороод бас л эхнэрээсээ дайжиж шоронд орсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин