Өмхий эрийг онгоцноос буулгав
Парис-Далласын чиглэлд аялж байсан American Airlines компанийн зорчигсод өмхий үнэр ханхлуулсан эртэй хамт нисэхээс татгалзжээ. Багийнхан франц эрээс онгоцны бүхээгийг орхихыг хүсчээ. Гэвч тэрбээр нисэхийн компанийг хүний эрх зөрчсөн хэмээн гомдолложээ. Харин American Airlines-ынхан түүнд Америкийн виз байгаагүй хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс түүнийг онгоц хөөрөхөөс өмнө жорлон орохыг оролдох үед буухыг шаарджээ.
Тэрбээр татгалзсан тул онгоцны үйлчлэгч нар цагдаа дууджээ. Гэвч хууль хяналтын байгууллагынхан франц эрийг бусад зорчигчдод ямар нэгэн аюул учруулаагүй тул онгоцноос буух шаардлагагүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч нисэх багийнхны ятгалгын дараа франц эр онгоцноос буухаас өөр аргагүйд хүрчээ.
Хохирогч эр хожим нь мэдүүлэхдээ, түүний виз ямар ч асуудалгүй байсан гэжээ. Үүнээс гадна тэрбээр “Онгоцонд орохоос өмнө Duty Free дэлгүүрт орж үнэртэн цацсан тул элдэв дээдийн өмхий үнэр ханхлах учиргүй байсан. Ер нь намайг Америк руу оруулахгүйн тулд ийм арга заль хэрэглэлээ” гэж өгүүлжээ. American Airlines-ын журамд зааснаар бол тус компани нисэх багийнхантай ам мурийсан, эс бөгөөс онгоцны руу хөл нүцгэн орсон, түүнчлэн өвчин зовлон, тахир дутуу байдалтай холбоогүй эвгүй үнэр ханхлуулсан хүнийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ