Машины борлуулалт багасчээ

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 30 цэгт 7000 гаруй машиныг худалдаалдаг гэсэн статистик мэдээлэл бий. Зөвхөн “Да хүрээ” захад л гэхэд 1000 гаруй борлуулагч машин худалдаалдаг. Долларын ханш тасралтгүй өссөнөөр машины үнэ ч дагаад нэмэгдсэн.

Манай орон үйлдвэрлэгч орон биш учраас дурын орноос машин импортлон оруулж ирэхэд ямар нэгэн хориг тавьдаггүй. Энэ ч утгаараа он гарснаас хойш 17 орноос 23 мянга орчим суудлын машиныг оруулж ирсэн бол 16 орноос 6800 орчим ачааны авто машиныг оруулж ирсэн дүн мэдээ байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 1900-5000 орчим ширхэгээр нэмэгдсэн гэсэн үг аж.

Машины борлуулалт муудсан гэж машины ченж нар хэлж байгаа хэдий ч ийнхүү импортоор оруулж ирсэн дүн мэдээ нэмэгдээд байгаа нь логик холбоогүй байгаа юм. 1900 шүргээд байсан төгрөгийн ам доллартай харьцах ханш 1820, 1830 орчимд хэлбэлзэж бага зэрэг буурсан ч одоогоор авто машины худалдаалах үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй хэвээр байна.

Долларын ханш буувал үнээ буулгана гэж байгаа ч одоо авчирсан бэлэн байгаа машинуудаа нэгэнт өндөр үнээр авсан болохоор хямдруулж зарах бодолгүй байгаагаа авто машины худалдаа эрхлэгчид хэлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин