Зарлаагүй дайны түүхэн гэрэл зургууд
1939 онд Халх голд юу болсон бэ. Халх голын дайн Япончуудын нэрлэдгээр Номунханы хэрэг явдал байв уу. Тулгаралт, тулалдаан төдий байв уу. Он цаг өнгөрөхтусам дээрх асуултууд хариулт нэхсээр байна. Юутай ч Халхын голын дайн нь зарлаагүй дайн байсан юм. Ингээд 24tsag.mn сайт эл дайны түүхэн гэрэл зургуудыг баримт тайлбаруудын хамт хүргэж байна.
Хилчид. Япончууд 1932 онд Манжуурыг эзэлж Манж Го улсыг байгуулснаасаа хойш манай улсын хилийг тайван байлгаагүй. Улмаар 1935 онд одоогийн Халх гол сумын нутагт Монгол-Манжийн хил дээр анхны зэвсэгт мөргөлдөөн болжээ.
Тусламж. 1936 онд ЗХУ, БНМАУ хоёр улс харилцан тусалцах тухай протоколд гарын үсэг зуржээ.
Номонханы тулгаралт. Япончууд Халх голын дайныг хилийн маргаанаас үүдсэн “Номонханы тулгаралт” гэдэг. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул юм. Япончууд Манж-Го, Монголын хоорондох хилийг Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин Монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм.
Дайн эхлэв. Зарлаагүй дайны гал 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэргийн хүч Номон хан уулын чиглэлд довтолсноор эхэлжээ. Тэд гуравхан хоногийн Дунгар овоо хүртэлх газар нутгийг эзэлсэн юм.
Хариу цохилт. Төд удалгүй буюу тавдугаар сарын сүүлээр БНМАУ, ЗХУ-ын хамтарсан цэргүүд Япончуудыг Монголын хилээс хөөн зайлуулав.
Энэ дайныг ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирдсан. Тэрээр 1939 оны 6 дугаар сарын 5-нд Армийн ерөнхий командлагчаар томилогджээ.
Шийдвэрлэх тулаан. Халх голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 20-ны хооронд Баянцагаанд болсон байна. Тиймээс л наймдугаар сарын 20-ныг Халх голын дайны ялалтын өдөр гэж үздэг юм.
Агаарын дайн. Халх голын дайн нь Дэлхийн түүхэнд дэх хамгийн том агаарын тулаан гэгддэг. Дайнд хоёр талаас нийтдээ 1200 гаруй онгоц оролцжээ.
Дайнд манай талаас 515 нисэх онгоц оролцжээ.
Харин Японы талаас 700 онгоц оролцсон юм.
Зэр зэвсэг. Манай тал энэ дайнд 498 танк, 385 хуягт машин ашигласан бол Япончууд 181 танктай байв.
Мөн манай тал нийт 542 их буу ашигласан бол Япончууд 500 их буутай байжээ.
Дайнд БНМАУ, ЗХУ-ын хамтарсан нийт 57000 цэрэг оролцсон бол Япон улс нийт 75.000 цэргийн хүчтэй байв.
Дайн дуусав. Япон холбоотноо хэмээн найдаж байсан Герман нь Оростой “үл довтлох гэрээ”-г 1939 оны 8 сарын 23-нд байгуулсан нь хүчний харьцаа тэнцвэргүйжин бууж өгөхөд хүргэжээ. Улмаар 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж есдүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагаас дайны ажиллагаа бүрмөсөн зогссон түүхтэй.
Хохирол. Манай талаас нийт 7974 хүн амь үрэгдэж, 15251 хүн шархаджээ.
Харин Японы талын хохирол хоёр өөрөөр бичигдсэн байна. Тодруулбал ЗХУ-ын мэдэгдэлд Японы 60,000 цэрэг үрэгдсэн ба шархадсан, 3000 цэрэг олзлогдсон гэдэг бол Японы Засгийн газрын мэдэгдэлд8440 амь үрэгдсэн, 8766 шархадсан гэжээ. Дайны дараа нийт 3000 Япон цэрэг олзлогдсон юм.
Дурсгал. Халх голын дайнаас одоо зөвхөн хөшөө дурсгалууд л үлдэж хоцорчээ. Тэдгээр хөшөө дурсгалууд Орос, Монгол нийлсэн олон арван баатрууд алтан амиа чухам юуны төлөө өргөснийг үеийн үед сануулж байх учиртай.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч асан Д.Медведев нар /Халхын голын дайны 70 жилийн ой 2009 он/. Манай улс ОХУ-тай хамтран энэ дайны түүхэн ойг тэмдэглэсээр иржээ. Энэ жил бид эл дайны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.

24tsag.mn.jpg","thumb":"s/n/s/mn.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ