Монголын 20 гаруй томоохон бизнесмэн, улстөрчид хүчингийн хэргээр шалгагдаж байгаа юуюу

Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна хэмээн зарлан тунхаглаж байсан ч хорин жилийн өндөрлөгөөс харахад арай л хүмүүнлэг бус нийгэм байгуулчихсан байгаа нь тун харамсалтай. Ялангуяа хүүхэд, охидод нэлээд халтай нийгэмнэгэнт бий болчихжээ. Охин үрээ хүчиндэхээс эхлээд дөнгөж төрсөн үрээ хогийн сав руу чулуудаж, балчир насны хүүхдүүдээ заазуурдаж, хазаж, хүн сонсоход хирдхиймээр хэргүүдийг өдүүлэх болсон. Дээр нь хүүхдийн оролцоотой гаж дэг ёс газар авсныг олон гэмт хэргүүд нотолж байгаа юм. Хэдэн жилийн өмнөөс алтны нинжанууд алт ухах жаахан хүүхэд зодож орилуулбал лус савдаг айж, алтаа харамгүй өгдөг гэсэн яриа гарч билээ.

Энэ цуу ярианы дараахан хотын төвөөр хөлхөлдөж байдаг тэнэмэл хүүхдүүд эрс цөөрч, нинжа нарын зодуурын бай болсон. Үүнийг олж сонссон манхаг нь дэндсэн алтны эрэлч эр орон гэргүй тэнэмэл долоон настай хүүхдийг чихэр жимсээр хуурч, Заамарт аваачжээ. Тэрээр алттай нүхний дэргэд өнөөх хүүхдээ хэмхэртэл нь нүдэж, эцэстээ амь насыг нь бүрэлгэсэн хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байсан юм. Тэнэмэл хүүгийн цогцостзадлан шинжилгээ хийхэд хугараагүй хавирга үлдээгүй байсан гэдэг. Төв аймгийн цагдаагийн хэлтсийн шинжээч залуу толгой сэгсрэн “Олон ч хүн амины хэрэгт нас барсан цогцост задлан хийж байлаа. Ийм аймаар зүйл үзсэнгүй” хэмээн толгой сэгсэрч байсан. Хүүхдийн амь бүрэлгэсэн алтны нинжа эр хожим шүүхийн сандалд суусан хойноо “Чанга уйл гээд байхад үгэнд орохгүй байхаар нь уур хүрээд зодчихсон.

Би их хэмжээний өрөнд орчихсон байсан болохоор ингэж л алт ухаж мөнгөжихгүй бол өөр боломж байгаагүй” хэмээн хэнэг ч үгүй хэлж суужээ. Энэ нь шинжлэх ухаан ч мэдээлэл гэхээсээ илүүтэй манай иргэд ам дамжсан мухар сүсгийн зүйлд хэт итгэдгээс болж, ийнхүү гаж ёс жаяг газар авсаар байгаагийн нэг жишээ юм. Жирийн ард иргэдийн дунд ийм дэмий балай яриа их гардгаас болж ихээхэн хэмжээний сөрөг нөлөө дагуулдаг байна. Хамгийн сүүлд гэхэд, Хамрын хийдэд очсон хүмүүс сакура цэцэглэх үеэр очвол баяждаг, мөн сакураны цэцгийг авч түрийвчиндээ хийвэл мөнгөөр тасардаггүй гэх балай яриа гарсан аж. Иймд энэ хавар сакураг дөнгөж цэцэглэх үеэр Хамрын хийдэд улсын наадмаас илүү их хүн цугларч, өнөөх цэцгийг нь түрийвчиндээ хийхээр улайрч, арай л бие биеэ гишгэж алчихаагүй гэнэ. Гэтэл энэ цэцэг нь моносны адил л ердийн нэгэн цэцэг бөгөөд япончууд хавар хамгийн эрт цэцэглэдэг болохоор “Хаврын цэцэг” хэмээн билгэшээдэг болохоос бус мөнгөний цэцэг гэж огт ярьдаггүй байна. Харин манай бизнесмэнүүдийн дунд аймшигтай нэгэн мухар сүсэг бий болсоор хэдэн оныг үдээд байгаа аж.

Тэр нь “Аливаа том бизнес гэрээ хэлэлцээрийн өмнө онгон охинтой унтвал бизнест ашиг орлого авчирдаг гэнэ” гэсэн яриа аж. Үүнийг сонссон мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болчихсон хөндий хоосон толгойтой бизнесмэнүүдийн эрчүүд гадаад дотоод явах, томоохон бизнесээ эхлэхийн өмнө заавал онгон охин өвөртөлдөг “моод” хүрээгээ хүчтэй тэлсээр байна. Тэр бүү хэл онгон охид олж өгдөг сүлжээ хүртэл бий болсныг цагдаагийн газраас шалгаж тогтоож байлаа. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүнийг энэ хэрэгт хамааралгүйг баталсан ч энэ хэрэг мухар сүсгийг дээдэлдэг бизнесмэнүүдийн болон гаж донтой эрчүүдийн хувьд маш том сурталчилгаа болж өгсөн билээ. Энэ хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг явсны дараа өсвөр насны охидыг өвөртөлж ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн бизнесмэнүүдийн хэрэг нэлээд хэдээр нэмэгдсэн.

Баттай эх сурвалжийн мэдээгээр өнөөдөр Улсын мөрдөн байцаах газарт өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр нийтдээ 20 гаруй бизнесмэн, төрийн томоохон албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн 123-р зүйл анги “Садар самууныг сурталчлах”, 124-р зүйл анги “Биеэ үнэлэхэд татан оролцуулах, мөн 126-2-4 /насанд хүрээгүй/ 126-2-5 зүйл анги “Бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг хэрэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг боловч энэ зүйл заалтаар шийтгэгдсэн бизнесмэн хараахан алга. Тэгэхээр тэд их мөнгөөр өөрсдийнхөө үйлдсэн нүглийг далдалж байна уу, эс бөгөөс хохирогч охинтой тохиролцсон нэрээр хэргээ хаалгаж байна уу гэдгийг ухвал бас л хууль бус үйлдлүүд ар араасаа ундрах шинжтэй.

Х.Хорлоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин