Садар савлуураас болж байрнаасаа хөөгдөв

Германы Мюнхэн хотын оршин суугч эр 2012 онд өөрийн түрээслэж авсан сууцанд сексийн зугаа хийх төхөөрөмж болгож хуучны савлуур суурилуулсан байна. Түүнийг нь ашиглахад чихэнд чийртэй муухай дуу сонсогддог байсан гэнэ. Хоёр жилийн туршид энэ эрэгтэйн ханаж цадахыг мэдэхгүй бэлгийн амьдрал үй олон хөршүүдэд нь тайван нойрсох боломж олгоогүй аж. Эцсийн бүлэгт тус байрны оршин суугчид тэсгэл алдаад хамтдаа шүүхэд гомдол гаргажээ. Саяхан энэ хэргийг авч хэлэлцээд шүүх шөнийн цагаар бусдын амар тайван байдлыг тогтмол алдагдуулж байсан тул садар эрийг сууцнаас нь хөөж гаргах шийдвэр гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин