Америк сэтгүүлчийн толгойг тасдсан алан хядагчийг английн реппер болохыг тогтоожээ

Америкийн сэтгүүлч Жеймс Фоулийг цаазалсан хүнийг Их Британий тусгай албад олж тогтоолоо. Тэр бол 23 настай Абдель-Мажид Абдель Бари юм байна. Тэр жилийн өмнө "Аллахт хүчин зүтгэнэ" гээд Лондоныг орхин "дайнд морджээ".

Түүний талаар зөрүүтэй олон мэдээлэл гарч байна. Нэг эх сурвалж түүний гэр бүл их баян, Лондоны баруун хэсэгт 1,5 сая фунтын байшинтай гэсэн. Гэтэл өөр мэдээнд тэдний гэр бүл ядуу, улсаас тэтгэмж авч, ядууст зориулсан үнэгүй байшинд амьдардаг, иймээс англичуудыг үзэн ядаж өшөөгөө авах болсон гэжээ.

Түүнийг британи аялгаар нь анх олж мэдсэн аж. Абдель-Мажид Бари бол Англид өсч торнисон бөгөөд нэлээд алдартай рэппер байсан. Түүний дууг радиогоор цацдаг байсан гэнэ. Тэрбээр "Битлз" гэдэг алан хядагч бүлэглэлийн толгойлогч. Ингэж нэрлэсэн нь учиртай, тус бүлэглэлийн бүх гишүүн Англид өсч торнисон аж. Тус бүлэглэлийн нэг гишүүн өнгөрсөн жил Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмероны нууцыг хакердсан бол нөгөө нь интернэтээр дамжуулан өсвөр настнуудыг бүлэглэлдээ элсүүлэн алан хядагч болгосоор байна.

Энэ талаар Их Британий нэгэн өндөр албан тушаалтан "Эх оронд маань төрж өсөн торничихоод элдэв тусламж тэтгэвэр аван, төрийн халамжийн байранд амьдардаг хүмүүс ийм хэрэг үйлдсэн гэхэд итгэхгүй байна. Тэтгэмж тусламжийн асуудлаа цэгцлэх цаг болсон " гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин