Дуучин Г.Ариунбаатарыг шүүх хурал хойшиллоо
Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатарын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, хурлыг хойшлууллаа. Түүнийг бусдыг зодож танхайран биед нь гэмтэл учруулсан хэрэгт буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирэх боломжгүй учраас хурлыг ирэх есдүгээр сарын 03-нийг хүртэл хойшлуулжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ