БНХАУ-ын дарга 11.00 цагт нийслэлд газардана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсындарга Си Зиньпин энэ сарын 21-22-нд манай улсад Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийх бөгөөд өнөөдөр 11:20 цагт Улаанбаатарт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах гэж байна.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаогийн Монголд хийсэн айлчлалаас 11 жилийн дараа болж байгаагаараа ихээхэн онцлог. Тиймээс хоёр улсын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хэн хэндээ үр өгөөжтэй айчлал болно хэмээн хоёр тал үзэж байгаа.

Нэгдүгээрт, харилцан итгэлцлийг улам нэмэгдүүлэх чиглэлд ажиллана. Хоёрдугаарт, хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаа өргөжих. Гуравт нь, дамжин өнгөрөх тээвэр болон дэд бүтцийн талаар ярьдаг асуудалд маш том ахиц дэвшил гаргах.

Дөрөвт нь, олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэрээ улам баяжуулах. Тавд нь, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа харилцан ашигтайгаар шинэ шатанд гаргах чиглэлүүдээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүдийг айчлалын үеэр хийхээр товлоод байна.

Д.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин