Маргааш тэгш дугаарын төгсгөлтэй машинууд замын хөдөлгөөнд оролцоно

Наймдугаар сарын 22 буюу энэ баасан гаригаас эхлэн 31-нийг дуустал автомашиныг тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас наймдугаар сарын 19-ний өдөр гаргасан.

Өнгөрсөн жил замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор энэхүү арга хэмжээг авч байсан билээ.Тэгвэл энэ жил энэ аргыг хэрэгжүүлэхээр болжээ. Тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол энэ сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин нийтийн тээврийн хэрэгслүүд түргэний машин, цагдаагийн машин энэ хязгаарлалтад орохгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин