Гэрлэлтийн баталгаа болон төрсний гэрчилгээг хорооноос олгоно
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөн шуурхай болгох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байсан юм.
Энэ хүрээнд иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэхээр болсон байна. Тодруулбал, нийслэлийн хороодууд гэрлэлт, гэрлэлт цуцлалт /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээлт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэлийг хийхээр болжээ.
Мөн иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагааг олгох үйлчилгээг үзүүлэх юм байна. Үүнээс өмнө хороогоор иргэний шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголт зэрэг хэдхэн үйлчилгээг үзүүлдэг байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ