Л.Гансүх АТГ-ын байцаагч Н.Золжаргалыг цагдаад шалгуулахаар хандана гэлээ

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт буруутгагдсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийгөө гэм буруугүй гэж үзжээ. Тиймээс өөрийг нь гэм буруугүй байхад саатуулан шалгасан, улмаар цагдан хорьсон гэж АТГ-ын байцаагч болон хэрэгт хяналт тавьж буй прокурорыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар ханджээ.

Гансүх АТГ-ын байцаагч Золжаргалыг албан тушаалаа ашиглан өөрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйл анги буюу төсөв захиран зарцуулагч, 150 дугаар зүйл анги буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд мэтээр хэрэг зохиомжлон ялын тогтоол үйлдэж, шүүхэс хоёр сар хорих шийдвэр гаргуулсан гэж үзэж байгаа юм байна.

Л.Гансүх өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдрөөс хойш Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байна. Энэ хугацаанд Гансүх батлан даалтад гарах хүсэлтээ Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд гаргасан хүлээн аваагүй юм.

Тиймээс өмгөөлөгчөөрөө дамжуулан Төв аймгийн хорих ангиас захиа илгээгээд байгаа юм. Захиандаа ““Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо.

Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг. Уг хөтөлбөрийн менежмент хийсэн компани нь манай охин болон надтай ямар ч хамаагүй юм.

Сүүлдээ бүр надтай ямар ч холбоогүй хоёр иргэний дансаар ихээхэн мөнгө орсон, гарсаныг надтай холбох гэж оролдлоо. Би Ерөнхий сайдын даалгасны дагуу уг хөтөлбөрт оролцогч төрийн байгууллагууд, хувийн компанийн хоорондын харилцан уялдааг зохицуулагч, хяналт тавигчаар ажилласан” гэж дурьджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин