Хонконг дахь Монголын консул эмэгтэй хүүхдийнхээ дэргэд 42 давхраас үсэрчээ

Хонконгт суугаа Монголын консулын газрын ажилтан эмэгтэй ажилдаа ороод арав ч хоноогүй шахам байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр 42 давхраас унаж амиа алдсан бөгөөд Хонгконгийн цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж, амиа хорлолт гэж үзжээ.

Талийгаач эмэгтэй гэр бүлийн асуудлаас болж сэтгэл санааны гүн цочролоос гарч чадалгүй золгүйгээр амиа алдсан бололтой. Тэрбээр АНУ-ын харъяат нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүүхдийн асуудлаас болж багагүй маргаантай байжээ.

Энэхүү маргаанаас болж амьдарч байсан зочид буудлынхаа тагтан дээрээс хүүхдийнхээ дэргэд үсэрсэн гэж Хонконгийн цагдаагийн байгууллагаас тогтоон, хэргийг хаахаар болсон гэх мэдээлэл байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин