Эх орон гэж хашгирах тусам худлаа сонсогдоно

Долларын ханш 1905 хүрээд бага зэрэг уруудав. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл гэдэг нь тодорхой. Учир нь Монголд орж ирэх мөнгөний хэмжээ жил ирэх тусам багассаар байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд долларын ханш харьцангуй тогтвортой байсан нь Чингэс бондын гавъяа гэж хэлж болно. Харин энэ жилийн хувьд улсын данс улайж, долларын урсгал улам бүр татарсаар байгаа шалтгаан нь гадаадын шууд хөрөнгө оруулалт.Ердөө гуравхан жилийн өмнөМонгол Улсад орж ирсэнгадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 53 хувьтай тэнцэж байсан гээд боддоо. Харамсалтай нь, өнөөдөр ДНБ-ийн дөнгөж долоохон хувьтай тэнцэж байна. Төв банкны сайтадгадаадын шууд хөрөнгө оруулалтөнгөрсөн зургадугаар сарын байдлаар /өмнөх онтой харьцуулахад/ 70 хувиар унасан гэх мэдээлэл тавигдсаныг харахадхөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол Улс татахаа больжээ гэсэн үг. Цаашдаа ч монголчууд бид гадаадын хөрөнгө оруулагчидтай итгэлцлээ сэргээж чадахгүй болхөрөнгө оруулалт орж ирэхгүй, амьдрал сайжрахгүй гэж ойлгож болно.

Тонн үзүүлэлтийг сөхвөл, он гарсаар манай улсад нийтдээ 370 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Тэгвэл 2011 онд Монгол Улсад нийтдээ 4620 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байжээ. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнөхтэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг биш, хоёр биш долоодахин буурах болсон шалтгаан нь юу вэ.

Нэгдүгээрт, хууль эрх зүйн тогтворгүй байдал, хоёрдугаарттом, том жип унасан эх оронч, популистуудын шантааж. Өнөөдөр л гэхэд үлдсэн цөөн хөрөнгө оруулагчаа үргээх, хөөх хандлага үргэлжилсээр байгаа нөхцөлд төгрөгийн ханш 30 байтугай хувиар сулрахаас аргагүй. Ийм нөхцөл дунд монголчуудад итгэж хөрөнгө оруулах хэн байх билээ. Гэсэн мөртлөө өнөөдөр иргэний байгууллагынхан мөнгө олж ирсэнгүй, долларын ханшийг тогтворжуулж чадсангүй гэж том дуугаартөр засаг руугаа дайрч байна.

Чухамдаа хөрөнгө оруулагчдыг дүрвэх гол хоёр шалтгааны нэг нь эх орончид өөрсдөө гэдгийг манай иргэний хөдөлгөөнийхөн олж харахгүйд л хамаг учир нь байгаа юм. Толинд туссан дүрээ олж харахгүй байгаа заримд эх орончдод хандаж эх орныхоо төлөө гавъяа байгуулж чадахгүй юм бол гай тарих бүр ч хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Өнөөдөр хүн бүхэн эх орончийн дүрд тоглох болсон.Тэднийг газар, шороо байгаль дэлхий, уул усандаа тэгтлээ хайртай юм уу гэтэл бас үгүй. Хаа таарсан газартаа нус цэрээ нийхээс эхлээд хангай дэлхийгээ уусан идсэнийхээ үлдэгдлээр бохирлочихоод явчихдаг нь ч бий.Гудамж талбайгаа хайрлан хамгаалах сэтгэлгүй хэрнээ эх орончийн дүрд тоглох нөхөд цөөнгүй. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж, татвараа төлчихөж чадахгүйэх орон гэж худлаа хашгирах нь ч байдаг.Малаа вакцинд хамруулчих сэтгэлгүй хэрнээ газар шороо гэж худлаа дөвчигнөх малчид ч цөөн бус. Адаглаад өвчнөөр үхсэн малынхаа арьс, махыг зарахгэж оролддог малчдыг эх оронч гэж нэрлэж болно гэж үү. Эх оронч гэдэг дүр эсгэх хэлбэр биш, ядахнаа ёс зүйтэй иргэн байхаас эхлэх юм.

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг ч тэлэх ёстой.Харамсалтай нь, манай эх орончид Монголд орж ирэхээр хүлээгдэж байсан хичнээн сая долларт садаа болсныг хэлж мэдэхгүйбайна. Монголчуудад социализмын үеэс удамшиж ирсэн нэг муухай чанар байдаг. Тэр нь худлаа эх оронч. Хөрөнгөтнүүдэд яс махнаасаа дургүй хэрнээ баяжихыг мөрөөддөг, том машин унаж, тансаг хауст амьдрахыг хүсдэг нь олон. Гэтэл тэгж амьдрахын тулд улс мөнгөтэй, төр нь хүчтэй байх ёстой бус уу. Гэтэл бидний олонххэдэн малтай байхад өлсч үхэхгүй гэж тэнэгтдэг.Гоц халдварт өвчтэй хэдэн малыг нь экспортод хямдхан гаргаад ч авах улс олдохгүй байна шүү дээ. Ноос, ноолуур, арьс ширийг нь Хятадаас өөр авах зах зээл байхгүй. Нефтийнхээ хэрэглээний 80 хувийг Оросоос нийлүүлнэ. Тэгсэн мөртлөөхоёр хөршдөө дургүйг нь яана. Үнс болсон нүүрсээ харамлана. Өөрсдөө түүнийгээ боловсруулж, бүтээгдэхүүн болгож чадахгүй хэрнээ л экспортын төмөр замыг эсэргүүцэж дөвчигнөх нь ч байгаа.

Ер нь хараад байх нь ээ, манай эх орончид зөвхөн мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр л дуугардаг юм шиг. Тэнд иргэний эрх зөрчигдөж, хүүхдүүд эмэнд хордож, Улаанбаатарын утаа гамшигийн хэмжээнд хүрч, эхчүүд хүүхдээ тээж чадахгүйд хүртлээ эрүүл мэндийн асуудал хурцдаж нийгэм чанартай олон асуулдал сэтгэл эмзэглүүлж байхад тэд чимээгүй л сууцгаадаг.Иргэний хөдөлгөөн нэртэй “шантааж”-чингуудийм л асуудлаар жагсч тэмцэж байсныг санах хүн бий гэж үү. Тэдний жагсаалын сэдэв нь эх орон нэртэй ч агуулга зөвхөн мөнгөнд л чиглэгдэж байдаг нь худлаа биш.Гэтэл хаа байсан Дорноговь руу том, том жип хөлөглөж очоод хэрүүл хийж явдаг тэдний гол зорилго нь эх орон, газар шороо гэхэд эргэлзмээр.Халаасанд байгаа мөнгөөрөө өвчтэй, зовлонтой хүмүүст буян үйлдчих сэтгэлгүй эх орончдоос болж Монголын эдийн засаг уналтад орж байна.

Монголын хөгжлийн хойш нь чангаасаар байгаа дэлхий нийтээс авсан хууль эрх зүйн орчин тогтворгүй, төрийн бодлого нь залгамжгүй, нийгмийн байдал нь тайван бус, итгэхэд бэрх, бизнес эрхлэхэд битгий хэл аялал жуучлалаар очиход эрсдэлтэй гэсэн үнэлгээнд эх орончдын хувь нэмэр ч багагүй бий. Үнэндээ эх орон гэж хэдий чинээ чанга хашгирна, төдий чинээ худлаа сонсогдохоор болжээ.

Ж.НЯМСҮРЭН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин