Хуримнаас зугтаж үхсэн болж жүжиглэв

АНУ-ын иргэн Такер Блэндфорд англи бүсгүйтэй гэр бүл болохоос зугтаж үхсэн болж жүжиглэжээ. Өдгөө 23 настай залуус хоёр жилийн өмнө Коннектикутын их сургуульд танилцсан байна. Тэдний харилцаа улам бүр гүнзгийрсэн ч жилийн дараа Алекс бүсгүй эх орондоо буцахаар болжээ. Гэсэн хэдий ч Такер түүнд гэрлэх санал тавьсан аж.

Алекс ч эх нутагтаа эргэж ирмэгц хуримандаа бэлдэж гарсан байна. Тэрбээр хуримын даашинзаа хүртэл 600 фунт стерлингээр захиалан хийлгэж, Такерыг Их Британи руу нисч ирэх зардлыг нь төлье гэжээ. Гэвч хэсэг хугацааны дараа залуу хархүүгийн эцэг нь хэмээн танилцуулсан нэг хүн түүн рүү утасдсан байна.

Тэрбээр хэлэхдээ, Такер зам тээврийн осолд орж нас барсан гэжээ. Залуу бүсгүйд сүйт хархүүгийнхээ үхлийн талаархи мэдээллийг сонсоод ямар хүнд байсныг үгээр хэлэх нь илүүц биз. Хэсэг хугацааны дараа тэрбээр Такерын ээж рүү утасдсан бөгөөд түүний хүү эв эрүүл, сав саруул гүйж яваа гэдгийг сонсоод мэл гайхаж, цэл хөхөрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин