Үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын аврагч амиа алдлаа
Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Балж, Хурх зэрэг томоохон голууд үерийн аюултай түвшинд хүрчээ. Yүний улмаас Хэрлэн голд 4 хүн осолдсон байна. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлгүүд осолдсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа явуулжээ.
Хэнтийн аймгийн Баянмөнх сумын нутагт Хэрлэн гол осолдсон Б-г эрэн хайх ажиллагааны үеэр Бор-Өндөр суман дахь аврах 49 дүгээр ангийн салааны дарга, 29 настай Д усанд живж, амь насаа алдсан байна. Ослын шалтгааныг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ