Багш бүсгүйн порно зургууд бөөн дуулиан тарилаа
Оросын Тверь мужийн Конаково гэдэг жижигхэн хотын багш Е.Корнюшонкова порно дуулианы эзэн болжээ.
40 настай Корнюшонкова бол 8-р сургуулийн хөгжмийн багш юм байна.
Сургуулийн сурагчид интернэтээс багшийнхаа эротик зургуудыг олжээ.
Багш бүсгүй өөрөө эдгээр зургаа нийтэд ил тодоор түгээсэн гэнэ.
Тэр шууд л ажлын байран дээрээ эдгээр зургийг авдаг байжээ.
Өөрийн хөх энэ тэрээ гаргасан порно зургуудыг авахаас гадна Корнюшонкова ажлын өрөөндөө тамхи татаж байгаа зургаа ч интернэтэд нийтэлжээ.
Ингэснээр багш эмэгтэй ёс суртахуунгүй нэгэн төдийгүй захиргааны хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдов.
Энэ тухай мэдээ ил болмогц түүнийг шууд багш нарын зөвлөлийн хуралдаанаар ажлаас халсан гэж нийтэд мэдэгдсэн.
Гэхдээ Корнюшонкова албан ёсоор 8-р сарын 25 хүртэл амралттай байгаа тул бүх асуудал одоо сургууль цуглахад шийдэгдэх бололтой.
Түүний энэ үйлдэлд багш нар төдийгүй сурагчдын эцэг, эх хүртэл маш сөргөөр хандаж, эрс шүүмжилсээр байна.
Одоо үүн дээр нэмээд багш бүсгүй өөрийн сурагчтайгаа тэврэлдэн зургаа авахуулсан нь илэрлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ