“Sunjin grand” зочид буудлын солонгосчууд хар тугалгатай хоолоор үйлчилдэг
“Sunjin grand" зочид буудлын нэгдүгээр давхарт байрлах "Кeumjandi" нэртэй солонгос хоолны ресторан Туул голоос барьсан загасаар хоол хийдэг нь цагдаагийн болон МХЕГ-ыншалгалтаар тогтоогдлоо. Ингэхдээ эрүүл ахуй талаасаа ямар нэгэн шинжилгээний бичиг байхгүй бөгөөд татваргүйгээр ашиг олдог байна. Уг рестораны эзэн Жу Ман Хээ гэгч нь Монгол иргэдтэй нийлэн загас барихдаа ямарч зөвшөөрөлгүй шөнийн цагаар Туул голыг зорьдог бөгөөд хүний хөлөөс холхон Төв аймгийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар байнга ингэж хууль бус загасчилал хийдэг байна.
Ингээд бид мэдээллийг тэнцвэртэй үнэн бодит хүргэх үүднээс МХЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэсийн ажилтан Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.
-Солонгос иргэд "Туул" голоос загас барьж байгааг илрүүлсэн гэсэн. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Бид иргэдийн мэдээллээр цагдаагийн байгууллагатай хамтарч яг дээрх үйлдлийг илрүүлж газар дээр нь арга хэмжээ аваад хууль хяналтынханд хэргийг шилжүүлэн өгсөн. Одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хоёр Солонгос иргэний хууль бус загасчилалийн эд зүйлийг хурааж аваад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Манай байгууллагын зүгээс барьж байсан загаснаас нь дээж авч шинжилгээнд явуулаад байна.
-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Хариу нь хүлээгдэж байна. Хариу гарсан дариуд бид олон нийтэд дэлгэрэнгүй мэдээл өгнө.
-"Туул" голоос барьсан загасыг шууд хүнсэнд хэрэглэж болдог уу?
-Шууд хэлэх боломжгүй ч гэсэн бохирдолтой усных нь найрлагаанд хар тугалганаас эхлээд хорт бодис байна гэдэг дүгнэлтүүд өмнө нь гарч байсан. Загасыг эрүүл ахуйн шаардлага хангах эсэхийг шинжилгээнд өгч байж л мэдэх боломжтой. Одоогоор болно болохгүй гэдэг дүгнэлт хэлэх нь буруу. Мэдээж бохирдолтой газраас загас барих өндөр эрсдэлтэй. Иймд иргэдэд ч эрүүл мэндээ битгий эрсдэлд оруулаачээ гэдэг сэрэмжлүүлэг өгөмөөр байна. Юутай ч улсын байцаагчийн дүгнэлт гарсны дараагаар тодорхой мэдээлэл өгнө.
-Ямар хариуцлага оногдуулдаг талаар мэдээлэл өгөөч?
-Мэдээж зөвшөөрөлгүй барьсан Солонгос иргэн дээр төлбөр тооцооны асуудал яригдана.Тухайн үед дээрх хүмүүс цулбуурт загас, цагаан загас гэсэн хоёр төрлийн загасыг барьж байсан. Үнэлгээгээрээ тус бүртээ 19000 төгрөг, 13000 төгрөгөөр үнэлэгддэг. Хуулийнхаа дагуу бол нэг ширхэг тутамдаа хоёр дахин нугалж төлөх торгуулийн арга хэмжээ авдаг.
-Эдгээр гадны иргэд байнга ингэж хууль бусаар Туул голоос загасчилдаг. Үүнийгээ рестораныхаа хүнсэнд хэргэлдэг гэсэн мэдээлэл байгаа.
-Загас барих бол хориотой биш. Гэхдээ тэсэрч дэлбэрэх бодис хэргэлэх, тор ашиглаж олноор нь барих зэрэг нь хориотой байдаг. Уурга дэгээгээр зөвшөөрлөө аваад барих эрх нь иргэдэд нээлттэй байгаа. Ингэхдээ заавал албан ёсны зөвшөөрөл авах хэрэгтэй. Тухайн иргэн 10 мянган төгрөгний хураамжтөлөөд нэг удаадаа 10 ширхэгийг л барих зөвшөөрөлтэй. Одоо бол зөвшөөрөл авахгүй монгол гадаадгүй хамаагүй загасчилж байгаа үзэгдэл ажиглагдаж байна. Бид энэ асуудал дээр илүүтэй хараа хяналт тавж ажиллаж байна.
Харин 70151111, болоод 9400... /Солонгос захирлын орчуулагч/ дугаарт холбогдож тус ресторанаас мэдээлэл авахыг хүссэн ч "Одоогоор захирал маань эзгүй байна. Эргээд холбогдоно" гэсэн юм. Бид нэг эх сурвалжийн хариу тайлбарыг уншигчиддаа шуурхай хүргэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ