Асашёорюү Д.Дагвадорж: Хятад ханзаар монголчуудыг эртний бүдүүлэг балмад гэж бичдэг
БНХАУ-ын дарга Ши Жин Пиний айлчлалтай холбогдуулан янз бүрийн сонирхолтой яриа хүмүүсийн дунд гарч байна. Тухайлбал, Монголын ногоон намаас БНХАУ-ын даргыг ирэнгүүт “Монголчуудыг Монгу буюу эртний бүдүүлэг балмад, тэнэг” гэж бичиж, нэрлэгдээ болихыг шаардах гэж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж ч мөн энэ талаар санаа бодлоо илэрхийлж, Монголын ногоон намынхны дээрх ажлыг дэмжиж байна гэв. Тэрбээр “Хятадууд өөрсдийн ханзаар монголчуудыг эртний бүдүүлэг балмад гэж бичдэг. Япончуудыг наран чөтгөрүүд, Вьетнамчуудыг өмнөдийн гуйлгачин гэдэг. Мөн Америкийг үзэсгэлэнт улс, Францийг хуульт засагт орон гэдэг. Япон болон Солонгосыг их эвгүй нэрлэдэг байж байгаад больсон. Тэгэхээр монголчуудыг ч гэсэн тэгэхээ болих хэрэгтэй" гэж хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ