Г.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур учир тэмдэгтийн хураамж 100 сая төгрөгөөс чөлөөлөгдлөө

Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэхээр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандлаа.

Нэхэмжлэгч нь шүүхэд хандахдаа тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэмдэгтийн хураамж болгон төлдөг. Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөг тэмдэгтийн хураамж болгон төлөх байсан ч шүүхээс Г.Сарангэрэлийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байна.

Учир нь Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд Г.Сарангэрэл нь амьжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт байх хөгшинэцэг эхийн хамт амьдардаг. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлөх төлбөрийн чадваргүй байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргаад байжээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны засаг дарга Зулцэцэг Г.Сарангэрэлийг амьжиргааны түвшин доогуур гэсэн тодорхойлолт гаргаснаар шүүх тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдээгүй байхад “хар тамхичин, биеэ үнэлэгч” зэргээр олон нийтийн хэрэгслээр нийтэд тараасан гэж Г.Сарангэрэл ийнхүү 10 тэрбум нэхэмжилж байгаа юм.

Хэдийгээр анхан шатны шүүхээс Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн гэж үзэн ял оноосон ч энэ нь эцсийн шийдвэр биш гэж өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдэж байгаа юм. Гурван шатны шүүх Г.Сарангэрэлийг хар тамхи хэрэглэсэн гэж үзсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж өмгөөлөгч нь үзэж байгаа юм байна.

Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхээр шийдэх нь битгий хэл, шүүхийн шатанд ч шилжээгүй мөрдөн байцаалтын шатанд байхад нь “хар тамхичин, биеэ үнэлэгч” гэж олон нийтэд зарлан, Г.Сарангэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад очиж уулзан дарамталсан гэж өмгөөлөгч нь үзэж байгаа юм.

Мөн энэхүү асуудлаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын Ёс зүйн хороо болон УИХ-ын ёсзүйн хороонд өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа гэж өмгөөлөгч Г.Батбаяр хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин