Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж гадаа хонох нь үүрэг болоо юу?
Манай улс тэр дундаа нийслэл Улаанбаатар хот маань улирал бүр өөр өөрийн асуудлыг дагуулан ирдэг. Тэр дундаа намарын улиралд оюутан сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээл орох гэж буй энэ үед олон гэр бүлийн нуруун дээр ачаанэмэгддэг. Өнгөрсөн жил олон зуун эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэжхөнжлөө нөмрөн цэцэрлэгүүдийн үүд манаж хоносон бол 21 дүгээр зуундманай орноос өөр аль ч оронд байхгүй энэ ичгэвтэр үзэгдэл энэ жил дахин давтагдах нь тэр.
Энэ сарын 20 буюу маргаашнаас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ хэмээж байсан ч цэцэрлэгийнхэн үүнийг үгүйсгэсэн. Тэд Яамнаас бүртгэл эхлүүлэх тушаал гараагүй тул хэзээ хүүхдээ бүртгэх нь тодорхойгүй байна гэх хариултыг өгч байсан юм. Тэгвэл хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд хорооныхоо цэцэрлэгийн гадна өчигдөр оройноос эхлэнхонож эхэлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн наймдугаар цэцэрлэгийн гадна эцэг эхчүүд машинтайгаа хонож байлаа. Тэдгээр эцэг эхчүүдийн хэлж буйгаар тус цэцэрлэгийн манаачид нэрээ бүртгүүлсэн бөгөөд 70 гаруй хүн бүртгүүлээд байгаа аж. Түүнчлэн нэрээ бичүүлсэн хүмүүсийг дарааллаар нь дуудна гэсэн тул ийнхүү хонож буйгаа дуулгалаа. Харин тус цэцэрлэгийн ойр хавийн хэд хэдэн цэцэрлэгийн гадна дугаарласан хүмүүс байхгүй байсан юм. Манаачаас нь тодруулахадбүртгэл эхлээгүй, хэзээ эхлэхийг мэдэхгүй байна гэх хариулт өгсөн юм. Харин Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг 25-29-ны өдрүүдэд ажлын тав хоногт багтаан бүртгэх болсоноо зарласан.
Олон ч жил асуудал хэвээрбайсан цэцэрлэгийн асуудал 2012 оноос хурцаар тавигдсан. Тухайн үед Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан хэсэг гишүүд уг асуудлыг шийдвэрлэх гарцаа олж гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байдаг. 2012 оны байдлаар 220 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой боловч 80 мянга орчимхүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ асран хамгаалагчтай, асран хамгаалагчгүй хүмүүжиж байна гэсэн судалгаа байна.Энэ хэмжээний хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохын тулд 100 ортой 800 барилга сүндэрлүүлэх шаардлага гарч ирнэ. Иймэрхүү маягаар асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй нь ойлгомжтой хэрэг.
Тиймээс манай оронд хамгийн тохирох арга бол Гэр цэцэрлэг гэж үзэн хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Он гарсаар 800 гэр цэцэрлэг ажиллаж байна. Энэ хичээлийн жилд нийт 160 гэр цэцэрлэг нийлүүлсэн байдаг. Үүнээс улсын хэмжээнд дөрвөн аймаг, хоёр дүүргийн хэмжээнд60 гэр цэцэрлэг үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Үүнд Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Хэнтий гэсэн дөрвөн аймаг, Сонгинохайрхан, Баянзүрх гэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний төв болсон захын дүүргүүдэд ажиллаж байна. Тухайн цэцэрлэгүүдийн дийлэнхийг нь дүүргүүд болон хороодын цэцэрлэгийг түшин байгуулсан. Эдгээрийн ихэнх нь шинээр Улаанбаатарт шилжин ирэгсэд болон алслагдсан хотын захын иргэдийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн XXI хорооны 45 цэцэрлэг гэхчлэн байдаг байна.
Гэр цэцэрлэгээр хүмүүжиж буй хүүхэд өвчлөл хамаагүй бага, нийт хүүхдүүдийн 10 хувь гэж гарсан. Харин байшинтай цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүд 40 гаруй хувийн өвчлөлтэй гэж гарсан байна. Мөн хүүхэдгэрт өсөж торниход Монгол соёлдоо ойрхон хүмүүждэг. Сургуулийн өмнөх боловсролд томоохон хувь нэмэр оруулж байгаа. Улсын, хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөхийг эрмэлзсэн эцэг эхчүүдийг буруутгах аргагүй юм. Гэвч Гэр цэцэрлэг хотын захын дүүргийн амьдралын баталгаажих түвшинээс доогуур иргэдийн хүүхдүүд хүмүүждэг гэх ойлголт байсаар байна. Ямартай ч олон жил үргэлжилж буй энэ асуудал бүрэн шийдэгдэж, эцэг эхчүүд нялх бяцхан үрсээ элдэв асуудал чирэгдэл, санаа зоволтгүй цэцэрлэгт хүлээлгэн өгдөг болохыг хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ