Жеки Чаны хүү хар тамхины хэргээр баривчлагдлаа

Тулааны урлагийн кино од Жеки Чаны хүү өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хар тамхины хэргээр цагдаад баривчлагдсан талаар мэдээлэл цацагдлаа. Өдгөө 32 настай Жейси Чан Тайваний жүжигчин Кай когийн хамт Бээжин дэх гэрээсээ баригдсан бөгөөд 3.5 унц буюу ойролцоогоор 100 гр хар тамхи гэрээс нь олдсон байна. Хэрэв хар тамхи хэрэглэсэн нь батлагдвал доод тал нь гурван жил хорих ялаар шийтгүүлж магадгүй гэнэ.

Олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаагаар Жеки Чан Хятадын Мансууруулах бодисыг хянах асуудлаарх элчин сайдын үүрэг гүйцэтгэдэг нь түүнийг хүнд байдалд оруулж магадгүй бололтой. Мөн түүний хүү Жейсигийн хувьд Хятад дахь жүжигчний карьер ийнхүү зогсч байна гэж хэлж болно. Учир нь Хятадын кино урлагийн байгууллагууд хар тамхи, мансууруулах бодистой орооцолдсон жүжигчидтэй хамтарч ажиллахаас татгалзах шийдвэр энэ сарын 13-нд гаргаж, хамтарсан гэрээ хэлэлцээр байгуулсан юм.

Дашрамд дурдахад Жейси Чан АНУ-ын Лос-Анжелос хотноо мэндэлсэн бөгөөд тэндээ суралцаж байгаад их сургуулиа төгсөлгүй орхисон байдаг. Тэрбээр аавынхаа хамтаар “Double trouble” кинонд тоглож багагүй нэр хүнд хүртээд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин