2044 онд хуруу шилэнд хүүхэд “ургуулан”, бөөнддөг болно

Эктогенез гэдэг технологийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү технологиор хүний үр хөврөл дээр олон туршилт хийж байгаа аж.

Тухайлбал, тусгай машинд холбосон хиймэл умайд эрдэмтэд янз бүрийн үр хөврөлийг хийж, ургуулж үзжээ. Үр хөврөлийг бие организмаас гадуур ургуулах туршилтыг бактери, амьтад дээр туршиж дууссан аж. Ирээдүйд энэ аргаар хүүхдийг бөөн бөөнөөр нь “ургуулах” боломжтой гэнэ.

Үр хөврөлийн машиныг компьютерт холбох тул эмч нар 24 цаг хүүхдийг хянах боломжтой юм байх.

Америкийн Золтан Иштван “Энэ технологийг 20 жилийн дараа бүрэн хэмжээгээр ашиглах болно. Харин 30 жилийн дараа өргөн түгэх нь гарцаагүй. Эрдэмтэд техникийн талын бүх асуудлыг шийдсэн. Одоо зөвхөн ёс суртахуун, хууль ёсны асуудлыг шийдэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

Харин шүүмжлэгчид “Энэ нь эх ба хүүхдийн хоорондын холбоог устгах аюултай. Мөн нийгэмд гүйцэтгэх хүмүүсийн үүргийг урьдаас тодорхойлох болно” гэж сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин