Л.Гүндалайн ах 28 саяын торгуульд унав

2012 оноос Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто зам барих ажил эхэлсэн.

Хотын баруун, зүүн захыг холбох энэхүү зам нь долоон метр өргөнтэй, хоёр эгнээтэй, явган зорчигчдод зориулсан 1,5 метр өргөн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамтай байхаар зураг төсөл нь батлагдаж “ЭСТО” ХХК ажлаа эхлээд байгаа аж.

Энэхүү ажил одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэтэл тус зам дагуу Зайсан толгойн хойд хэсэгт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн ах, иргэн Л.Баяндалай барилга барьж, тухайн барилга руу бохир усны шугам татах зорилгоор шинээр барьсан автозам доогуур ямар нэг албан ёсны зөвшөөрөл авалгүй хонгил гарган ухсан байна. Үүнээс болж шинээр барьсан авто зам цөмрөх аюулд оржээ. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, дүгнэлт гарган, тус барилгын цахилгааныг таслаад байгаа аж.

Нийслэлийн удирдлагаас автозамыг хэвийн байдалд буцаан оруулахад шаардлагатай 28 сая төгрөгийг иргэн Л.Баяндалайгаар холбогдох хууль журмын дагуу гаргуулж, замын ажлыг үргэлжүүлэн явуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн энэ үйлдлийг санаатайгаар бусдын эд хөрөнгөд халдсан гэмт хэрэг гэж үзэн Хотын захиргаа хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин