Оросын дэлгүүрийн лангуунууд хоосорчээ
Украины Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор АНУ, Европын холбооны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг тасралтгүй авсаар байгаа билээ.
Үүний хариуд Владимир Путин дээрх орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, түүхий эд импортлохыг нэг жилийн хугацаатайгаар хориглосон юм. Улсынхаа дотоод аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авч буй нь энэ ажээ.
Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, үнийн өсөлтөөс хамгаалах арга ажээ.
Дээрх хуулийг нэн яаралтай амьдралд хэрэгжүүлж эхэлсний дараахан Оросын дэлгүүрийн лангуунууд хоосорч, хэрэглэгчид хохирох болжээ.
Энэ талаар ерөнхийлөгч В.Путин“Энэ бол зөвхөн хариугаа авч байгаа шийдвэр биш. Юуны түрүүнд үйлдвэрлэгчдэд зах зээл нээх зорилгыг чухалчилсан. Гадаад харилцааны асуудалд ямар ч асуудал тулгарсан байсан бид дотоодынхоо асуудалд анхаарах болно” гэж тайлбарласан байна.
Үүнээс гадна Оросын зах зээлд бүтээгдэхүүнийхээ 70 хувийг нийлүүлдэг Норвегийн загасны аж ахуйд Москвагийн хориг ноцтой цохилт болжээ.
Норвегийн хэвлэлийн мэдээний дагуу өнгөрсөн онд норвегичууд Орост 6,5 тэрбумкронызагас, далайн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн нь тус орны загасны аж ахуйн экспортын 76 орчим хувь болж байна. Орос нь Норвегийн загасан бүтээгдэхүүний 10 хувийг хэрэглэдэг ажээ.
Европын орнуудаас нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүнд тавьсан Оросын хориг арга хэмжээний улмаас ЕХ-ны хохирол нь 12 тэрбумевро болж магадгүйг Москвад суугаа Европын холбооны элчин сайд Вигаудас Ушацкас«Говорит Москва» радио станцад өгсөн ярилцлагадаа хэлжээ. Шведийн хүнсний үйлдвэрлэгчид ч хориг удаан биш гэдэгт найдаж байна. Тэдний экспорт жилдээ 70 сая евро болох бөгөөд 2003 оноос хойш 27 хувиар нэмэгдсэн байв. Нийлүүлэлтийн ихэнхийг хоригийн жагсаалтад ороогүй гурилан бүтээгдэхүүн, хуурай өндөг, ургамлын тосгүйцээдэг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ