Булганд хагалгаа хийх эмч олдоогүйгээс моринд өшиглүүлсэн бүсгүй амиа алджээ

Булган аймагт моринд өшиглүүлснээс болж хагалгаанд орохоор ирсэн ч хагалгаанд орох эмч байхгүй гэх шалтгаанаар таван цаг хүлээж эцэст нь амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт дотуур цус алдалттай гэж хүргэгдэж ирсэн 31 настай бүсгүй амиа алдаж дөрвөн хүүхэд өнчрөн үлджээ. Тэгвэл хохирогчийн гэр бүлийнхэн Эрүүл мэндийн сайдад хандан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Миний эгч Мөнхтуяа наймдугаар сарын 05-ны өдөр моринд өшиглүүлж, түргэнээр Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд дотуур цус алдалтай яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн мөртлөө, хагалгаанд орох эмчгүй гэж таван цаг хугацаа алдаснаас болсон юм.

Тус эмнэлгийн удирдлагууд болон эмч нарын хариуцлагагүйгээс болж цэл залуухан 31 насандаа хань, дөрвөн үрээ орхин одлоо. Иймд хань үр хүүхдүүд төрөл төрөгсөд аав ээж ах эгч дүү нар нь Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт гомдолтой байна” хэмээжээ.

Б.Тогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин