Туркийн далайн эргээс хоёр толгойт дельфин олджээ

Измирийн наран шарлагын газраас хоёр толгойт дельфин олджээ. Энэхүү загас далайн эрэг дээр үхсэн байсныг орон нутгийн иргэн Тугрул Метин олжээ.

Энэ нь нэг настай л зулзага байсан бөгөөд ойролцоогоор 3,2 фунт буюу нэг метр орчим байв. “Daily Mail”-д мэдээлснээр энэхүү амьтан хоёр толгойтой нэг сүүлтэй байв. Тугрул Метин сэтгүүлчдэд ярихдаа “Тэнгис давалгаалан далайн эрэг рүү энэ амьтныг шидэхэд л би анх харсан юм. Эхлээд би буруу хараад байгаа юм байхдаа гээд ойртож очоод харсан. Үнэхээр хачин аймшигтай амьтан байлаа” хэмээжээ.

Тэрээр энэ тухайгаа орон нутгийн цагдаад мэдэгдсэн байна. Зөвхөн цагдаа нар төдийгүй судлаачид ирж, цаашдын судалгаанд хэрэгтэй гээд үхсэн загасыг авч явжээ. Тэдний хэлснээр энэ амьтны хоёр толгойны нэг нь нүдгүй байсан аж. Гэвч ямар нэгэн ид шидээр энэ амьтан нэг нас хүртлээ амьдарсан аж. Магадгүй түүнийг ээж нь энэ хүртэл асарсан бололтой. Акденикийн их сургуулийн эрдэмтэд энэ амьтныг судалж эхэлж байгаа аж. Гол нь загасанд ийм сиамын ихэр байх нь тун ховор гэнэ.Үүнээс өмнө хоёр толгойтой акул л олдож байсан аж.

Эх сурвалж: www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин