Их хурлын гишүүний гэрээс олдсон 600 сая воны учрыг олно

Өнгөрсөн 06 сарын 12-ны өдөр Солонгос улсын Их Хурлын гишүүн Пак Санг Мин нь өөрийн автомашинаасаа 30 сая вон алдлаа хэмээн мэдэгдэж байсан ч түүнийг нь хувийн жолооч нь цагдаагийн газар аваачиж өгсөн хэрэг гарсан билээ.

Үүнээс үүдэн уг мөнгөний эх сурвалжийг олохоор гишүүний гэр болон төрсөн хүүхдүүдийнх нь гэрт нэгжлэг хийн нийтдээ 600 сая воны бэлэн мөнгийг олоод байна. Их хэмжээний дээрх мөнгө хаанаас ирсэн, хэнээс авсан мөнгө болохыг асууж лавласан мөрдөн байцаалтын явцад дээрх мөнгөнийхээ эх сурвалжийг хэлж чадахгүй байгаа Их Хурлын гишүүн Пак Санг Минд эрүүгийн хэрэг үүсгэхээр болж байна хэмээн хэргийг шалгаж байгаа Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэллээ.

Тэрээр Их Хурлын гишүүн болохоосоо өмнө сайн санааны хандивын байгууллагын тэргүүнээр ажиллаж байсан ба уг сангаас түүнд дээрх мөнгөний хэсгийг өгсөн хэмээн мэдэгдэж байгаа ч тусламжийн мөнгөнөөс их хэмжээний мөнгийг өөртөө авах нь сангийн захирлын хувьд хууль бус үйлдэл юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин