Диего Марадона зодоон хийв
Домогт хөлбөмбөгчин, Аргентины үндэсний шигшээ багийн экс дасгалжуулагч Диего Марадона ээлжит удаагаа хэвлэлийнхэнтэй муудалцжээ. Мань хүн өөрийн найз бүсгүй Вероника Охеда, бяцхан хүү Диего Фернандогийн хамтаар машинаар театр руу явж байтал хэвлэлийнхэн түүнийг бүчээд авсан гэнэ.
Марадона сэтгүүлчидтэй хэсэг зуур харилцахдаа тэднийг тайван орхихыг хүстэл цаадуул нь салж өгөөгүй байна. Иймд Диего Армандо машинаасаа буугаад нэгэн ядаргаатай сэтгүүлчийг алгадаж орхижээ.
Тэрбээр энэ аяллыг хүүдээ зориулж хийснээс хэн нэгэнд ярилцлага өгөхийг төлөвлөөгүй байсан гэнэ. Жилийн өмнө Марадона өөр нэг сэтгүүлчийг цохиж авсан билээ. Тэгэхэд Диего өөрийн аавтай ярилцаж байх үеэр нэг нөхөр зөвшөөрөлгүйгээр зураг авахыг оролдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ