Г.Сарангэрэл хөл хүнд болжээ

-Хуулийнхан шударга ажиллана гэж тангараг өргөдөг ч зохион байгуулалттайгаар хэн нэгний хувь тавилангаар хатуу тоглож чаддаг гэдгийг харууллаа. -

Хар тамх хэрэглэсэн, худалдан авсан хэргээр 1.6 жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэл хөл хүнд болжээ. Тэрбээр найз залуу Б-ээсээ жирэмсэн болсон бөгөөд одоо 6-7 нидельтэй гэнэ. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйд ял оногдуулдаггүй.Харин Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны1-р шүүхээс Г.Сарангэрэлд 1.6 жилийн ял өгсөн байна.Энэ бол шүүх хэн нэгний эрхшээлд автанГ.Сарангэрэлийг яллахыг улайрсанүйлдэл юм.Эрхшээлд автсан байж болох бас нэгэн зүйл бол Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны1-р шүүхийн шүүгч н.Мөнх-Эрдэнээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр удаа дараа татгалзсан. Татгалзахдаанэг биш арав гаруй үндэслэл гарган өгсөн байдаг.Татгалзах хүсэлт бүр хууль зүйн үндэслэлтэйн дээр,баримттай байсан.Гэтэлн.Мөнх-Эрдэнэ шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн аваагүй. Хэн нэгний эрхшээлд улаан цагаан үйлчилж байгааэнэхүү шударга бус байдалд хариуцлага тооцуулахаар өнгөрсөн сарын нэгний өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд хандасан байдаг. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөл ньөнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй байна.Энэ болШүүхийнхэнГ.Сарангэрэлээр “Туг тахиж”байгаагийн тод жишээ юм.

Шүүхийнхнээс гадна цагдаагийн байгууллагынханхүртэл бүсгүйгээр даажигнаж орхисон.Өөрөөр хэлбэл цагдаагийн дарга нар өнөөдөрАТГ болонТЕГ-т шалгагдаж байгаа.Үүнээс гаднаБаянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн байцаагч, хошуучНаранбаатар ажил үүргээ хангалтгүй биелүүлж байна.Тодруулбал,7-р сарын 5-ны өдөрГ.Сарангэрэлийг найзуудтайгаа байхад ньн.Ялагдашгүй хэмээх эр “Тэмүүжиний охин” хэмээннүүр нүдгүй зодсон байдаг. Хуулийн дагуу энэхэрэгтЭрүүгийн хуулийн181.2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж 21 хоногт шийдвэрлэх ёстой. Гэтэлэнэ хэрэг шалгагдаж байгаа эсэх,Эрүүгийн хуулийн хэдийн хэд дэхь заалтаарэрүүгийн хэрэгүүссэн нь ч тодорхойгүй байгаа ажээ.Уг нь шүүх эмнэлэг ньГ.Сарангэрэлийн гэмтлийн зэргийг нь тогтоогоодөгсөн байгаа.Тэгэхээргэрчтэй,баримттай энэ хэргийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх тийм ч хэцүү биш.

Хуулийн байгууллагынхан тэр чигээрээ Г.Сарангэрэлийг яллахыг завдаж байгаа энэ цаг үед Г.Сарангэрэл хөл хүнд болсон нь уур амьсгалыг зөөллөх биз. ХаринГ.Сарангэрэлийн хэвлий дэхь үрийг л зохион байгуулалттайгаархороочих вий гэсэн болгоомжлол өмгөөлөгчдөд нь байгаа ажээ.

А.Баярмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин