Л.Эрдэнэчимэг гишүүний бизнес 16 нярай хүүхдийн аминд хүрэх шахлаа
ЭНЭМҮТ –ийн дэргэд байрладаг "Монос" эмийн сангийнхан тархины даралттай хүүхдэд өгдөг "Фенобарбитал" хэмээх эмийн зааврыг буруу бичиж өгсөний улмаас дөнгөж төрөөд удаагүй 4-90 хоногтой 16 нярай хүүхэд унталтын байдалд оржээ.
Нийт 23 нярайд эмийн заавар буруу бичиж өгснөөс долоон хүүхдэд нь эмийг уулгаж амжаагүй байжээ. ЭНЭМҮТ-д эхний нярай энэ сарын 10-ны 23.45 цагт хүргэгдэн ирсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар нэг нярай дотрын тасгийн сэхээнд, өөр нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй аж. Тархины даралттай хүүхдүүдэд уулгадаг, тайвшруулах үйлчилгээтэй “Фенобарбитал" гэх эмийг хүүхдэд 20 хувааж уулгах ёстой байтал эмийн санч нь хоёр давхарлаж уулга хэмээн хэмээсэн гэнэ. “Монос” эмийн сангийн сүлжээ нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувийн бизнес бөгөөд “Фенобарбитал" гэх тус эмийг худалдаалах зөвшөөрөл зөвхөн "Монос" группийн эмийн сангуудад байдаг аж. Хариуцлага алдсан эмийн санчийг өдгөө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс саатуулаад байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ