“Нийслэлийн хүндэт аав” тодорлоо
Жил бүрийн энэ сарын 08-нд “Монголын аавуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн аавуудын баярыг НХГБХГ, Монголын эрэгтэйчүүдийн Холбоо ТББ, Сайхан монгол аав ТББ хамтран зохион байгууллаа. Энэхүү баярын хүрээнд “Монгол аавуудын өдөр” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд нийслэлийн 9 дүүргийн аавуудын төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцов. Мөн энэ арга хэмжээний үеэр НХГБХГ-аас “Нийслэлийн хүндэт аав” өргөмжлөлийг гардууллаа. Тус шагналаар Хан-Уул дүүргийн 7-р хорооны иргэн алдарт уяач Ц.Доржгаваа шагнуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ