Загвар өмсөгч С.Төгс, Ч.Сүбээдэй нарын халуухан зургууд

Мэргэжил нэгтнүүд дотносох нь тийм ч таатай биш гэж үздэг хүн олон. Гэвч нөгөөтэйгүүр биесээ хамгийн сайн ойлгодог ч гэж үздэг хүмүүс бий.

Тэгвэл загварын ертөнцийн төгс хос гэгдэж байсан загвар өмсөгч С.Төгс, Б.Эрдэнэцогт нар сүр дуулиантай нийлсэн шигээ тун ч шуугиантайхан салсан.

Загвар өмсөгч бүсгүй хоёр дахь ханиараа бас л мэргэжил нэгтнээ сонгосноо олон нийтэд зарлаж, хайр дурлалдаа умбан аз жаргалтай байгаагаа бусдаас нуухгүйг хичээж байгаа гэлтэй.

Загвар өмсөгч Ч.Сүбээдэй сүүлийн үед ажлын талбартаа ихээхэн эрэлттэй байх болсон ч хайртай бүсгүйдээ яаж ийгээд л зав гаргаж, тун ч "халуухан" дурсамжийг бүтээсээр байгаа бололтой.

Магадгүй тэд тун удахгүй бас "төгс хос" хэмээх нэрийг зүүхийг үгүйсгэх аргагүй. Ингээд тэдний хамтдаа хайрын гэрч болсон халуухан зургуудыг та бүхэнд сонирхуулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин