“Москва комплекс”-ийн эзэгтэй
Загварын ертөнцөд хэдийнэ орон зайгаа бататгасан “Эра” Д.Эрдэнэтуяа залгамж халаадаа бэлтгэн дуулиан шуугиан багатай амьдрах болсон. Д.Эрдэнэтуяа 1995 оны миссийн тэмцээнд оролцож, мөнгөн эрдэнийн титэм хүртсэнийхээ дараахан хуримаа хийж өөрийнхөөрөө аз жаргалыг бүтээсэн нэгэн.
Тансаг харш, үнэтэй унаа гэхээсээ амьдралын энгийн аз жаргалыг хүсэмжилдэг энэ бүсгүйг амьдрал дээр тун энгийн, хүнтэй нийцтэй харьцдаг гэж сайн танил биш хүмүүс ч магтах нь олонтаа. Байгаагаараа л байхыг эрхэмлэдэг Эрка нөхрийнхөө ааваас өрх тусгаарлаад багагүй хугацаа өнгөрсөн. Аав нь хүүтэйгээ байнга уулзаж, экс гэргийдээ хамтдаа амьдралаа дахин шинээр эхлүүлэх санал тавьж байсан удаатай. Улмаар Эркагийн нөхөр одоо ч ганц бие хэвээр АНУ-д амьдардаг юм билээ.
Д.Эрдэнэтуяа дөрвөн охинтой айлын дээрээсээ хоёр дахь нь. Түүний эгч, дүү хоёрыг бид танилцуулж байсан билээ.
Харин энэ удаад Д.Эрдэнэтуяагийн дүү Д.Ариунтунгалагийг анхлан танилцуулж байна. “Хясаанд нуусан сувд” мэт тун нууцлаг энэ бүсгүй Германд сурдаг дүү нь Монголд тайлан тоглолтоо хийхэд ирээгүй тул хэвлэлийнхний хурц харааны гадуур үлдсэн хэрэг.
Д.Ариунтунгалаг “Москва комплекс” ХХК-ийн захирал С.Батсүхийн гэргий. “Москва” их дэлгүүрт байрлах “Эми спа” салоныг энэ бүсгүй хариуцан ажиллуулахын зэрэгцээ хэдийнэ байнгын үйлчлүүлэгчидтэй болсон юм билээ. Салон гэхээр л зөвхөн охид бүсгүйчүүдийнх байдаг ойлголтыг Д.Ариунтунгалаг эвдэж, гэр бүлийн спа хэлбэрээр салоныхоо үйл ажиллагааг явуулдаг.
Харин С.Батсүх мөн л нууцлаг эрхмүүдийн нэг. Засгийн газраас хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс нэлээн том “бялууны зүсэм” хүртсэнээр түүнийг хүмүүс цухас төдий мэддэг.
Тус компанийн хувьд СХД-ийн нутаг дэвсгэр буюу Орбитоос “Найрамдал” зуслан хүрэх зам дагуу Баянголын аманд хороолол барихаар төлөвлөж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаагүй газар дэд бүтэц татаж 15 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөө Засгийн газар мэдэгдэж байсан.
С.Батсүх 2001 онд хотын захирагч М.Энхболдын захирамжаар Баянголын аманд 91 га газрыг авч 2008 он хүртэл 25-40 сая төгрөг төлж ирсэн. Улмаар олон жил мөнгө төлж ирсэн газар нь маргаан гарч НЗДТГ, Удирдлагын академитай газраа булаацалдаж хэсэгтээ шуугиан болж байв даа. Энэ талаараа хэвлэлийнхэнд хандаж байсныг нь эс тооцвол С.Батсүх тун нууцлаг хүн.
Ямартаа л энэ зургийг дарах үед хүчтэй эсэргүүцэж байснаас үзэхэд хэвлэлд “харшилтай” бололтой. Угаас барилгын салбарынхан бусад салбарынхаа бодвол их төлөв, олны нүдэнд өртөөд байдаггүй эгэл даруу хүмүүс байдаг. СХД-т өнгө үзэмж нэмдэг “Москва хороолол” С.Батсүхийн нэг бүтээн байгуулалт. “Москва” хороолол, “Москва” их дэлгүүр гээд түүнтэй холбоотой юм бүхэн “Москва” нэртэй шахуу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ