Дэлхийн III дайн өнгөрсөн баасан гарагт дэгдэх шахлаа
Манай гарагийн их гүрнүүд өнгөрсөн баасан гарагт Дэлхийн III дайныг дэгдээх шахлаа.
Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан, тусгай мэдэгдэл хийх тул зориуд цаг гаргаж байгаа талаар тус улсын бүх мэдээллийн сувгаар цацагдсан. Гэвч Путин мэдэгдэл хийсэнгүй, цуцаллаа. Үүний цаад шалтгаан нь НАТО.
НАТО-гийн генсек Андерс Фог Расмуссен тэр өдөр Украины Киевт айлчилж байхдаа чухал мэдэгдэл хийсэн бол Орос шууд хариу барих байлаа. Өөрөөр хэлбэл, хэрэв НАТО цэргээ Украинд оруулах талаар зарласан бол Путин юу хийх байсан нь бараг тодорхой. Тэгээд ч НАТО-гийн цэргийн тээврийн онгоцууд Канадын Трентон цэргийн баазаас хөөрөн Украины Харьковын онгоцны буудалд ар араасаа цувран бууж байсан юм чинь.
Гэхдээ Украины Ерөнхийлөгч Порошенко яаж хүндэт зочноо зүгээр явуулах вэ гээд төрийн дээд шагнал болох Эрх чөлөөний одонгоо НАТО-гийн тэргүүн Андерс Фог Расмуссенд гардууллаа.
Ийнхүү АНУ ба Оросын дайн түр хойшиллоо. Гэхдээ дэлхий дайны ирмэг дээр дэнжигнэж байна. Тэгэхээр Дэлхийн III дайн бол ердөө цаг хугацааны асуудал.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ