Н.Энхбаяр намынхаа байрны мөнгийг гишүүдээрээ төлүүлээд өөрийн болгох гэж байжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо ирэх гэж байгаад гэнэт больчихсон. Шалтгаан нь ч тодорлоо. Түүнийг залилан хийсэн хэрэгээр дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Монгол нутагтаа ирэхэд хориг болжээ.

Одоогийн МАХН-ын байрыг газрын хамт 2011 онд 1.5 сая доллараар худалдан авахаар тохирч төрсөн дүү Н.Энхтуяагийн “Эскон” ХХК-ийн нэр дээр шилжүүлжээ. Тэгээд 500.000 мянган ам.доллараа өгөөд үлдэгдэл 1 сая долларыг өнөөг хүртэл өгөөгүй байна. Ингээд уг байрыг эзэмшиж байсан АНУ-ын иргэн Г гомдол гаргаснаар Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяр уг байрыг МАХН-ын байр болгох зорилготой байж. Тэгээд нийт төлбөрийн гуравны нэгийг хувиасаа хийж. Харин үлдэгдэл нэг сая долларыг Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрыг хий гэж үүрэг болгожээ. Тэгэхдээ хоёр гурван замаар ийм мөнгө төвлөрүүлэхийг санал болгосон байна. Нэгд гишүүдийн хандиваар, Хоёрт УИХ-ын гишүүний суудалд өгдөг мөнгөнөөс, Гуравдугаарт та нарыг сайд болголоо. Иймэрхүү мөнгө олох байлгүй гэж хэлсэн тухай мэдээлэл ирлээ. Ингээд Н.Энхбаяр БНСУ-ыг зорьж.

Харамсалтай нь нөгөө сайчууд даргынхаа үгийг тас мартжээ. Харин ч тэр мөнгийг өгч чадахгүй гэж томрох болцгоожээ. Тийм учраас л УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хэвлэлээр МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх зохиолыг манай намын хэдэн албан тушаалд очсон нөхдүүд захиалж хийлгэж байгаа юм” хэмээн зарлав.

Эндээс дүгнэж үзвэл МАХН-ын засагт хамтарсан гишүүд нь даргынхаа эсрэг ажиллаад байгаа бололтой. Тэр ч бүү хэл эрх баригч АН-ынхантайгаа нийлж Н.Энхбаяр даргадаа эрүүгийн хэрэг үүсгэн яллуулахаар зарим нь улайрч эхэлжээ.

Өөр эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяр уг байрыг намын байр болгох ямар ч зорилго байгаагүй. Анхнаасаа намын нэр дээр аваагүй. Өөрийн төрсөн дүүгийнхээ компанийн нэр дээр авсан. Тэгээд ч МАХН-даа байраа 30 сая төгрөгөөр түрээсэлж байсан гэж хэвлэлүүд мэдээлэх болов. Эндээс дүгнэж үзвэл Н.Энхбаяр бусад нөхдийгөө мөнгөө төл гэж шахаж шаардах нь ёс зүйгүй хэрэг болж байгаа нь ажиглагдана. Зарим ажиглагчид энэ үйл явдлыг Н.Энхбаяр үлдэгдэл мөнгийг нөхдөөрөө гаргуулаад байраа өөрийн болгох гэж оролдсон хэмээн хардаж байна.

Ийнхүү Н.Энхбаярын тарьсан нэг хэрэг дуулиан тарьж эхэллээ. МАХН-ын нөхдүүдийг ч талцуулж байна. Тэд засагт орсон, ороогүйгээрээ талцах болов. Мөн энэ байр МАХН-ынх мөн биш гэх мэтээр маргалдаж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин