Барак Обама бүгдийг мэл гайхуулж, цэл хөхрүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама олон улсын талаар хамгийн энгийн, наад захын мэдлэггүй байгаа нь өрнөдийн улстөр судлаачдыг төдийгүй шинжээчдийг, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг ч шоконд орууллаа.

Барак Обама “The Economist”-ийн сурвалжлагчтай ярилцаж, Оросыг шүүмжлэхдээ бодит байдлыг аймшигтайгаар гуйвуулж, олон бүдүүлэг алдаа хийжээ.
Америкийн Ерөнхийлөгч Обама “Орос улс юу ч үйлдвэрлэдэггүй, цагаачид Москвад байдаггүй, орос эрчүүд дунджаар 60 насалдаг” гэхчлэн ярьсан байна.
Энэ талаар “Forbes”-ын тоймч Марк Адоманис “Барак Обама ердөө ердөө 3-хан богино өгүүлбэрт санаанд багтамгүй олон алдаа хийчихлээ” гэжээ.
Адоманис “Орос улс цагаачдын хувьд хүслэнт газар, шууд АНУ-ын дараа хоёрт ордог. Орост цагаачлалын асуудалгүй гэж боддог хүмүүс энэ улсын талаар бага мэдлэгтэй гэсэн үг” хэмээн цохон тэмдэглэв.
Түүнчлэн Адоманисын хэлснээр Оросын статистик мэдээгээр 2013 онд орос эрчүүдийн дундаж наслалт 65,14 болсон гэнэ. “Урьдчилан бэлдсэн ярилцлагад Обамагийн баг арай хэтэрхий гэмээр алдаа гаргасан. 1 биш, 2 биш бүр 3 ийм алдаа гаргасан нь тэднийг сөргөөр тодорхойлж байна” гэж “Forbes”-ын тоймч мэдэгдлээ.
АНУ-ын өөр нэг хэвлэл “The Daily Beast”-ын тоймч Асавин Суэбсаенг “Орос улс хагас боловсруулсан хар металл, алмааз, бордоо, модон материал, зэс утас, радио идэвхт бодисуудыг худалддаг. Тэр бүү хэл АНУ одоо Афганистанд байлдаж байгаа армидаа зориулж оросуудаас нисдэг тэрэг худалдаж авдаг” гэж тайлбарлав. Олон улсын байдлын талаар наад захын мэдлэггүй байх нь Барак Обамад ажил хэргээ хөтлөн явуулахад огт саад болдоггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Обама дөнгөж сая Ирак улсад агаараас байлдааны онгоцоор цохилт өгөх талаар мэдэгдэл хийлээ. Тэр өмнөх Ерөнхийлөгч Буш шигээ Иракийг Ирантай андуурахгүй байх гэж найдахаас. Аз болоход Буш зөвхөн газрын зураг дээр андуурсан юм л даа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин