Хятадад Солонгосын хоёр иргэнийг цаазалжээ
Хятадын эрх баригчид хар тамхи хэрэглэсэн хэргээр Өмнөд Солонгосын хоёр иргэнийг цаазалжээ. Тэд 2011 онд Хойд Солонгосоос Хятад руу их хэмжээний хар тамхи оруулж ирж наймаалсан нь нотлох баримтаар тогтоогдсон юм.
Сөүлийн талаас гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэхийг хүссэн ч хүлээн зөвшөөрөөгүй байна. Хятадын Шандон мужид мөн Солонгосын иргэн хар тамхи наймаалсан хэргээр цаазын ял сонсчээ. Хятадад 2009 оноос хойш Британи, Филиппин, Пакистаны иргэд цаазлуулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ