“Хаан банк”-наас 40 гаруй сая төгрөг хулгайлагджээ
Эх орны баруун хил орчимд оршдог Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Хаан банк” банкны салбарт хулгай орж, их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг гарсан байна.
Уг хэрэг долдугаар сарын 30-ны шөнө гарсан бөгөөд 40 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэж албаныхан мэдээлсэн юм. Хэргийг харьяаллын дагуу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа сурагтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ