Н.Энхбаяр дарга Солонгост суурин үлдэв
Шүүхээс авилга хээл хахуулийн хэрэгт буруутгагдан 2.6 жилийн хорих ял сонссон Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө сулагдсан билээ. Тэрээр суллагдсан даруйдаа дор орсон биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон.
Тэгвэл өнгөрөгч хугацаанд түүний бие хэрхэн сайжирч байгаа хийгээд тус улсын буддын сүм хийдээр зочлож байгаа мэдээ сэлт тасралтгүй Солонгос улсаас ирсээр байгаа.
Харин Монгол оронд наадмын налгар өдрүүдэд буюу өнгөрөгч сарын сүүлээр намын даргааэх орондоо ирэх гэж байгаа тухай мэдээллийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба өгөөд байсан ч тодорхойгүй шалтгаанаар Н.Энхбаяр дарга Солонгост үлджээ. Тиймээс өнгөрөгч өдрүүдэд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Солонгос улсыг зорьсон. Тэгвэл тун удахгүй УИХ-ын дэд дарга Л.Цог явах Н.Энхбаяр даргадаа бараалхах гэж байгаа дуулдана.
Ийн хэзээ мөдгүй хилийн дээс давах гэж байсан Н.Энхбаяр дарга Солонгос улсдаа суурин үлдэж, эндээс намын нөхдөө ээлж дараалан дуудсан нь энэ намрын улс төрд Н.Энхбаяртнууд дарга ихээхэн анхаарал хандуулж, улс төрийн ямар нэгэн тоглолтыг эхлүүлэх гэж буйг зөгнөв бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ