“Google” компани насанд хүрээгүй хүүхдийн порно зургийг илрүүлжээ

Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр АНУ-ын Google компани Хьюстонд амьдардаг залуугийн цахим шуудангаас гурван хуудас бүхий насанд хүрээгүй хүүхдийн порно зургийг илрүүлж, уг мэдээллийг АНУ-ын ашгийн бус байгууллага болох “National Center for Missing and Exploited children”-д илгээжээ.

Улмаар цагдаа нар мэдээллийг авсан даруйдаа цаг алдалгүй сэжигтэн этгээдийг баривчилсан байна. Гэвч энэ асуудалтай холбоотойгоор Google компани ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа аж. “Google” хэрэглэгчдийнхээ цахим шууданг шалгадаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард хийсэн шинэчлэлтийнхээ дараа үйлчилгээний нөхцөлдөө “Хэрэглэгчдийн цахим шууданг автоматаар шалгана” гэсэн заалт оруулжээ.

Үйлчилгээний нөхцлөө олонд мэдээлэхээс өмнө хэрэглэгчдийнхээ цахим шууданг шалгасан гэх үндэслэлээр “google” компани Калипорнимужийн шүүхэд дуудагдаад байсан ч, шүүгч уг хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ.

Б.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин