Угаалгын машинд шөл хийх хичээл ба тэнэглэл

Хятад эр угаалгын машиндаа гахайн хавиргатай, төмс, гурилтай шөл бэлджээ. Үүний тулд тогоочийн дамжаанд сурах шаардлагагүй, тэр бүү хэл усаа ч буцалгах хэрэггүй гэж тэр зөвлөж байна.

Төмс, махаа хэт жижиг хэрчихгүй байх хэрэгтэй гэнэ. Тэдгээрийг угаалгын машиндаа хийгээд дээр нь гахайн хавиргаа нэмнэ. Угаалгын машинаа “стандарт” дэглэм дээр тавих ба ус нь 90 градус халуун байхад болох аж. Видео зураг дээр үзүүлсэн хоолыг бэлдэхэд бараг 1 цаг шаардагдсан аж.

Гэхдээ хятад эр “Цаашид саван амтагдсан хоол бэлдэхгүйн тулд цоо шинэ угаалгын машин ашигла” гэж зөвлөж байна. Тэр туршилтдаа 5,2 кг ачаалалтай угаалгын машиныг ашиглажээ.

Эцэст нь өгүүлэхэд, гаж хятадын энэ хачин туршилтыг давтахгүй байхыг уншигчдадаа анхааруулъя. Хүний ходоодонд маш хортой элдэвмикроб, бактери угаалгын машин дотор байдгийг та бүхэн бүү мартаарай. Цоо шинэ угаалгын машин байсан ч гэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин