Луи ван Гааль “Улаан чөтгөрүүд”-тэй анхны цомоо өргөлөө
Том багуудад шинэ улирлын өнгө төрхөө шинжих боломж олгодог гэдэг утгаараа ач холбогдол нь сүүлийн үед тун ч өсч буй “International Champions Cup” тэмцээний энэ жилийн шигшээ тулаан өнгөрсөн шөнө явагдлаа.
Тэмцээнд “Челси”, “МанЮ”, “Ливерпуль” зэрэг Премьер лигийн томчууд, “Рома”, “Юве” зэрэг “Сери А”-гийн грандууд, Испаниас “Эзэн хааны” “Реал” Мадрид, Португал, Шотландын лигийн шилдэг багууд өрсөлдсөнөөс Английн хоёр баг түрүү булаалдахаар шалгарсан юм.Ингээд шигшээ тоглолт болоход шинэ дасгалжуулагч Луи Ван Гаалиар удирдуулсан “Улаан чөтгөрүүд” өрсөлдөгч “Хотон шувуунууд”-ыг 3:1-ээр буулган авсан юм. Голланд дасгалжуулагч Луи Ван Гааль шинэ багтаа ирээд удаагүй байхдаа ийнхүү анхныхаа цомыг өргөв.
International Champions Cup
Шигшээ
Манчестер Юнайтед – Ливерпуль – 3:1 (2-й тайм)
Гоол: 0:1 – Жеррард (14, пен.). 1:1 – Руни (55). 2:1 – Мата (57). 3:1 - Лингард (88)
"МЮ": Де Хеа, Эванс, Смоллинг, Жонс, Валенсия, Эррера, Флетчер, Янг, Мата, Руни, Эрнандес.
"Ливерпуль": Миньоле, Келли, Жонсон, Шкртел, Сако, Жеррард, Аллен, Хендерсон, Коутиньо, Ламберт, Стерлинг.
Х.Сайхан Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ