АНУ-ын шигшээ дахин гурван тоглогчоо хаслаа
АНУ-ын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урьдчилсан бүрэлдэхүүнээс дахин гурван тоглогчийг хасах шийдвэр гаргажээ. Вашингтон Визардс багийн холбогч Жон Волл, хамгаалагч Брэдли Бийл болон Атланта Хоукс багийн довтлогч Пол Миллсап нар Испанийг зорихгүй.
Хамгаалагч Пол Жорж шигшээ багийн бэлтгэлийн үеэр хөлөө хугалж, ирэх улирлыг өнжих нь тодорхой болсон. АНУ-ын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнд одоогоор Деррик Рөүз, Стефен Карри, Кайри Өрвин, Клэй Томпсон, ДеМар ДеРозан, Жэймс Харден, Кайл Корвер, Дамиан Лиллард, Кевин Дюрант, Энтони Дэйвис, Чандлер Парсонс, Гордон Хэйворд, Кеннет Фарийд, ДеМаркус Казинс, Мэйсон Пламлий, Андре Драммонд нар үлдээд байна.
Г.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ