Пол Жоржийн гэмтэл ямар үр дагавар авчрах вэ?

Эхний үр дагавар маш амархан. Сагсан бөмбөгийн ертөнц тэр чигээрээ цочролд орж хүлээн авсан. Хүн бүр Пол Жоржийг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж байна. Сагсан бөмбөг дэлхий нийтийг нэгтэж чадлаа. Гэмтлээс харах ганц сайн зүйл үр дүн энэ байлаа.

Team USA Showcase

Харин одоо хоёрдахь үр дагавар.

Пол Жоржийн гэмтэл тоглогчид болон багийн эздэд шигшээ багт тоглох ямар эрсдэлтэйг дахин нэг удаа батлан харууллаа. Үүнээс улбаалан багийн эзэд тоглогчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь боомилох ёсгүй талаар ч ярианууд цухас хийж, удахгүй мэдэгдэл хүртэл гаргах бололтой.

Нөгөө талаар АНУ-ын шигшээ багт тоглох од тоглогчдын хүсэл сонирхол саяны аймшгийн гэмтлээр унтарч, тус улсын шигшээ багийн уналтын үе ирэх вий гэдэг таамаглал байна. Нэг ёсондоо АНУ-ын шигшээ баг уналтанд орвол ОУ-ын тэмцээнүүд чанаргүйтэж ОУСБХ NBA хоёрын нөхөрсөг харилцаа уналтанд давхар орно. NBA дангаараа хүчирхэг болно. тоглогч бүрийн хүсэх газар нь сагсан бөмбөгийн ДАШТ биш зөвхөн НБА болж хувирах аюултай.

Гуравдахь үр дагавар нь Индиана Пэйсирс баг бүрэн уналтанд орлоо.

Пол Жоржийн гэмтэл 12-18 сарын хугацаанд эдгэрнэ. Эдгэрлээ гэхэд тэр дахин сүпер одын түвшинд тоглохгүй байхыг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өвдгөө хугалсан Шон Ливингстон удаан хугацааны дараа эргэн ирэхдээ өмнөх тоглолтоо үзүүлж чадахгүй нь тодорхой болсон байсан.

Ямартай ч кариер нь дуусчихаагүй эргэн ирсэн, өмнөх тоглолтоо алдсан байсан. Тиймээс Индиана Пэйсирс хоёр улирлыг хүлээх бодлого баримтлах нь дэндүү эрсдэлтэй.

Одоо байгаа багийн бүрэлдэхүүнийг авч үзвэл өнгөрсөн улиралд солилцооны хэсэгт хүртэл нэр нь орж явсан Рой Хибберт. Плэйоффт түүний орон гаран тоглолт Индианагийн амжилтыг хойш нь чангаасан нь ойлгомжтой.

Indiana Pacers v Phoenix Suns

Дэвид Уэст. Баг дотроо болон лигт хүндлэл хүлээсэн хүчний довтлогч хоёр жилийн дараа 36 настай болох бөгөөд энэ хугацаанд 24.6 сая долларын цалинг плэйоффт зөвхөн плэйоффт орохын төлөө зарцуулна гэдэг санхүүгийн хатуу бодлого баримталдаг багийн хувьд хэцүү нь ойлгомжтой.

Жорж Хилл. 2014 оны финалын үнэцэнэтэй тоглогч Кавай Леонардаар солигдож байсан Хилл өнгөрсөн жил өөрийн эрх мэдлээ Лэнс Стивенсонд алдаж, дасгалжуулагч нь түүнд итгэл хүлээлгэхээ больсон.

Багийн суурь гурван тоглогчийн тухайд ийм байна. Дээрхи нөхцөлд одоо байгаа гэрээтэй тоглогчдыг хадгалж, хоёр жил хүлээх боломж бий юу?

Багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Ларри Бөрд хоёр удаагийн бүсийн аваргын төлөө өрсөлдсөн багийг бүрдүүлсэн ч энэ баг драфтаас боссон гэхэд болно. Дэнни Грэйнжир, Пол Жорж, Рой Хибберт, Лэнс Стивенсон бүгд драфтаар сонгогдож байсан бол чөлөөт агентаас Дэвид Уэстийг авч байлаа.

Тэгэхээр Ларри Бөрдийн сайн баг солилцоогоор биш сонголтоор босч байжээ. Одоо харин Бөрдийн хувьд хэзээ ч хийж байгаагүй ажлаа хийх ёстой боллоо.

1401585475000-larry-bird

Тэр солилцоо хийж, багийг 2 жилийн дараа гэхэд чадамжтай залуу тоглогчдоор бүрдүүлэх, муу санаагаар хэлэхэд Пол Жоржгүй цалин багатай сайн багийг бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна.

Хибберт, Уэст, Хилл нар одоо зах зээл дээр драфтын 1-р тойргийн сонголтуудаар хангалттай солигдож болох ч энэ хооронд хожигдох тактик баримтлах Пэйсирсийн тоглолтыг ордонд нь хэдэн хүн үзэх бол? зурагтаар хэдэн удаа гарах бол?

Ганцхан тоглогчийн бэртэл нэг багийн ирээдүйг орвонгоор нь өөрчилж болдгийн нэг жишээ энэ. Мэргэжлийн спортын бизнес үүгээрээ хатуу тоглоом гэдэг нь харагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин