Хараагүй буриад хүү нэг сая хүнийг уйлтал дууллаа

Буриадын хөгжлийн бэрхшээлтэй хүү Лүдэв Очиров өөрөө төгөлдөр хуур тоглон, дуулсан видео бичлэг интернэтэд шуугиан тарилаа. Энэ видеог хүүгийн эцэг эх авчээ.

“Би хөгжим зохиож байгаа, найзууд, шүтэн бишрэгчиддээ тайлангаа тавих болно. Би чинь морин жилд төрсөн шүү дээ” хэмээн Лүдэв ярьж байна. Түүний бичлэгийг бараг сая хүн үзжээ. Хүүгийн бичлэгийг үзсэн болгон нулимсаа урсгаж байна. Харин түүнээс ямар хөгжим сонсоод нулимс нь гардаг вэ гэж асуухад “Мусоргский, Чайковский, Майкл Жексон” гэж хариуллаа.

Сонирхуулахад, Лүдэвийн ах Монголоос нум сум авч ирж түүнд бэлэглэжээ. Гэтэл тэр сумаа хол харваад олохгүй байгаа бөгөөд үүндээ их харамсч байгаа талаар сэтгүүлчид ярьжээ.

Хүүгийн дуулж байгаа дууны аяыг Баярмаа Очирова зохиож, шүлгийг Алагуа Егоров бичжээ. Ингээд чадан ядан утгыг нь сийрүүлснээ хүргэе.

Энэ харгис хэрцгий газар нутаг дээр
Өвчин зовлон, аймшигт гай зовлон тохиолддог
Хүн бүр туршилтыг давж чадахгүй, зөвхөн
Хүсэл тэмүүлэл, итгэл найдвар өвөрлөсөн нь чадна

Цохиж байгаа нь биш, харин цохилтыг тэсч гарсан нь хүчтэй
Бүгд сул дорой нэгнийг зодож чадах ч тэсвэрлэж гарах нь цөөн
Цохиж байгаа нь биш, харин цохилтыг тэсч гарсан нь хүчтэй
Бид нэг өдөр хүчирхэг болно

Ямар ч гай зовлон тахир дутуу болгож магадгүй
Эрэмдэг хүүхдүүдийн олон эцэг, эх
“Энэ хязгааргүй гуниг, зовлон шаналал байгаагүй бол
Яавч бүх юм өөр байх байсан” гэдэг

Эцэг эхчүүд минь тэгж харгисаар хэзээ ч бүү бод
Тэгвэл би байхгүй байсан
Тэгвэл итгэл найдвар ч, хайр ч байхгүй байхсан
Тэгэхдээ би байгаа болохоор итгэл найдвар байгаа.....

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин