Улсын арслан Н.Батсуурь: Бэлгэнд авсан байр маань ашиглалтад ороогүй байгаа
Энэ жил улсын баяр наадмаар түрүүлж арслан цол хүртсэн “Химон” констракшны бөх Н.Батсуурьт тус компанийн хамт олноос нь зургаан өрөө байр бэлэглэсэн.
Өчигдөр Улсын арсланг зургаан өрөө байраа зарж, мөнгийг нь ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хандивлана хэмээн мэдээлэл гараад байсан. Тэгвэл уг мэдээллийг Улсын арслан Н.Батсуурь үгүйсгэсэн байна. Тэрээр хэлэхдээ “Энэ талаар саяхан хүнээс сонслоо. Хэрэв хүүхдүүдийн төлөө зориулах байсан бол би өөрөө мэдээлэл хийх байсан. Тэгээд ч зургаан өрөө байр ашиглалтад орох болоогүй байгаа” хэмээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ