Эхнэрээ шийтгэх гэж өөрийн эрхтнээ тайрчээ
"Уур биеийг зовооно, уул морийг зовооно" гэсэн ардын зүйр цэцэн үг байдаг даа. Үүнийг биетээр харуулсан явдал саяхан болжээ. Вьетнамын иргэн Тянь Жанг эхнэртээ уурлаж, гомдсондоо өөрийн эрхтнээ тайрч сувагт хаяжээ.
Энэ явдал 2014 оны 4-р сарын 8-нд болсон. 54 настай Жанг тэр өдөр эхнэртэйгээ хэрэлджээ. Улмаар уур хилэндээ багтарсан Жанг эхнэрээ шийтгэхийг хүссэн байна. Тэгээд эрхтнээ тасалж хаяхаас өөр сайн арга олсонгүй гэнэ.
Солиотой эр бэлгэ эрхтнийхээ гуравны хоёрыг огтлоод зогсохгүй тайрч авсан хэсгээ гэрийн ойролцоох суваг руу чулууджээ. Түүнийг эмнэлэгт хүргэж ирмэгц эмч нар цус тогтоох арга хэмжээ авч, эрхтнийг нь ариутган оёж янзлав.
Жангийн бэлгэ эрхтэн одоо зөвхөн шингэнээ гадагшлуулахад л хэрэг болох юм байна. Эмч Нгуен Фуок Лока “Хэрэв бэлгэ эрхтний тасарсан хэсгийг авч ирсэн бол мэс засалчид залгах боломжтой байсан” гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ