Галт тэргэнд “дайруулсан” ч нэг ч бэртэл аваагүй гэнэ

Хурдтай яваа галт тэргэн доогуур орсон хоёр эмэгтэй азаар амьд үлдсэн бичлэг дэлхий нийтийг цочирдуулж байна. АНУ-ын Индиана мужийн Блумингтон хотын ойролцоо энэ үйл явдал болсон аж.Эмэгтэйчүүднууран дээгүүр тавьсан төмөр замын гүүрээралхаж байв.Гэтэл тэдний ард гэнэт галт тэрэгний уухилах дуун гарчээ.Хэдийгээр бүсгүйчүүд чадлаараа хурдан гүйж байсан ч гүүрний урт 152,2 метр харин өндөр 24 метр гаруй учраас яаж ч хичээгээд зугатах боломжгүй болсон гэнэ.Машинист урд нь хүн явааг хараад хэд хэдэн удаа тоормоз гишгиж, галт тэрэгний хурдыг хассан ч хэдхэн секундын дараа л эмэгтэйчүүдийн ардхан иржээ. Ингээд ямар ч аргагүй болсон бүсгүйчүүд төмөр замын дэр бетон дээр ар араасаа цуван хэвтсэн байна. Галт тэрэг хэдийнэ тэдний дээгүүр өнгөрч, сандарсан машинист цагдаад дуудлага өгчээ. Гэтэл бүсгүйчүүд нас барах нь байтугай ямар нэгэн гэмтэл бэртэл ч аваагүй амьд гарч чаджээ. Цагдаагийнхан азтай эмэгтэйчүүдийг олж, хууль зөрчсөнийх нь төлөө ямар нэгэн хариуцлага хүлээлгэхээр болсон гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин