Хөлдүү зооринд дөрөв хоножээ
Шуудайтай загасанд даруулаад хөлдөөгчин дотор гацаж орхисон Вьетнамын 23 настай ажилчин залуу мөс долоож, гэр бүлийнхээ тухай бодсоноор амьд гарч чаджээ. Вьетнамын өмнөд хэсэгт орших Хо ши мин хотод тэр золгүй явдал болсон байна. Хөлдүү зоорин дотор ээлжит цэвэрлэгээг хийж байх үеэр төмөр тавиурууд нурж унасан бөгөөд үүний үр дүнд хөлдүү загастай шуудайнуудын дор 23 настай Маи Тхань Сан гэдэг залуу орсон аж.
Хамт ажилладаг гурван хүн түүнд туслахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тул онцгой байдлын аврагчдыг дууджээ. Гэвч аврагчид очоод ч хөөрхий залууг мөсөн дотроос амархан чөлөөлж чадаагүй гэнэ. Түүнийг эрэн хайх ажиллагаа 103 цаг үргэлжилжээ. Энэ бүх хугацаанд хөлдүү загасанд даруулж орхисон Маи сэтгэлээр уналгүй амьд гарахын төлөө чадлаараа тэмцсэн байна. Түүний өгүүлснээр бол өөрийг нь гэр бүлийнхээ тухай бодол санаанууд нь аварчээ.
“Би мөсөн ууланд даруулсан байлаа. Тэдэнд дор амьдаараа хасах 22 хэмийн хүйтэнд байсан юм. Айж сандарсандаа орилж, хашгирсан хэдий ч төд удалгүй энэ нь ямар ч үр дүнгүй гэдгийг ойлгосон. Хэн ч намайг сонсохгүй байсан. Дараа нь би үхэх тухай бодож эхэлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа эхнэр, хүүхдийнхээ тухай бодсоноор найдвар бий гэж бодсон” хэмээн Маи дурссан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ